This is an info Alert.
Single logo
  • Эхлэл
  • Тухай
  • Хамтран ажиллах
  • Түгээмэл асуулт
НэвтрэхБүртгүүлэх

Бидний тухай

Илүүдэл хүнсийг боломж болгож, хэрэглэгч болон бизнест хамтдаа үнэ цэнэ бүтээнэ.

Tasty2Go team

Tasty2Go нь хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үүсдэг илүүдэл хүнс, хаягдлыг бууруулах зорилготой, байгальд ээлтэй хэрэглээг дэмжсэн ухаалаг, шинэлэг платформ юм. Хэрэглэгчдэд хэмнэлттэй, хариуцлагатай сонголт хийх боломжийг олгож, бизнесүүдэд алдагдлаа багасгах, тогтвортой хөгжлийг дэмжих бодит шийдлийг санал болгодог.

Байгальд ээлтэй
Хэмнэлттэй сонголт
Хариуцлагатай хэрэглээ
Алсын хараа

Хүн бүрийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг ухаалгаар хөнгөвчилж, хэрэглэгчид болон харилцагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн тогтвортой, тэргүүлэх шийдлийг тасралтгүй хөгжүүлэх.

Эрхэм зорилго

Тогтвортой, шинэлэг, найдвартай шийдлийг байнгын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад хүргэх.

Бидний үнэт зүйл

Бидний үйл ажиллагааг чиглүүлдэг үндсэн зарчмууд.

1
Үр ашигт ажиллагаа

Бид харилцагч байгууллагуудын алдагдлыг бууруулан, орлогоо нэмэгдүүлэх шийдлийг санал болгох замаар хэрэглэгчдэд хамгийн боломжит үнээр худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

2
Экосистемийн дэмжлэг

Бид өөрсдийн платформын шийдэл болон хамтран ажиллагчдынхаа тусламжтайгаар шууд болон шууд бус байдлаар байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, тогтвортой эко бизнесийн хөгжлийг дэмжинэ.

3
Итгэлцэл

Бид мэдээлэл, үйлчилгээ, хамтын ажиллагааны бүх түвшинд үнэнч, найдвартай байхыг эрхэмлэнэ.

4
Хялбар хэрэглээ

Платформын бүх үйл явцыг хэрэглэгч ба мерчантын хувьд аль болох энгийн, ойлгомжтой, шуурхай болгоно.

5
Хүртээмж — Хаанаас ч, хэзээ ч

Бид үйлчилгээгээ хүссэн газраас, хүссэн үед нь ашиглах боломжтой байдлаар хөгжүүлнэ.

6
Ёс зүй ба шударга зарчим

Бид үйл ажиллагаандаа шударга, ёс зүйтэй байж, мерчант ба хэрэглэгчийн итгэлийг хамгаална.

Мэдээллүүд

Tasty2Go-ийн шинэ мэдээ, нийтлэлүүдтэй танилцаарай.

Бидэнтэй хамт өсөөрэй

Tasty2Go-тэй хамтран ажиллаж, илүүдэл хүнсийг боломж болгон хувиргаарай.

Хамтран ажиллах

Single logo

Хоол хүнсний уламжлалт хэрэглээг шинэ түвшинд гаргах Tasty2Go платформ.

Холбоо барих

+976 7227 7575

support@tasty2go.mn

Хамтран ажиллах

coop@tasty2go.mn

Хууль зүйн
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөлБидэнтэй холбогдох

© 2026 Tasty2Go. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.Made with care in Mongolia